...
Навчсын судсаар ногоон цус урсахаа байж
Миний дотор орших сэтгэлийн хайр цөхрөхийн цагт
Намар эртийн сэрүүнээр ухааны буланд гуниг хуралдаж
Магад чамаас хойш хэн ч байхгүй гэж чимээгүй тангараг шивнэнэ...
Тэнгэрт шаргал туяат үүлс бургилж жавар буцалгана
Тэртээд чиний гэх ертөнц алслан жим дурайлгана
Зүрхэндээ би зуу зуун шархтай ч гаслаж үл чимээлээд
Зөвхөн өөртөө л зориулж аягүй дуу гэнгэнэж, хэмнэлгүйхэн бүжнэ...
Чамайг би явуулаад бас өөрийгөө чөлөөлөөд
Чинагшлан одох амьдралын хүрдэнд саад үгүй эргэлдээд
Намартай хамт гундах навчистай бас надаас зугтах цаг хугацаатай
Нэгэн дурсамж тээгээд чамайг бас чөлөөлмөөр л....
1 comment:
гунигтай юмаа...амьдрал яагаад ийм байдгийн бол...
Post a Comment