Хамар дээрээ хоёр нүд нэмж тохоход л
Хамаг бүхний дүрс хамаагүй сайн тодорч ялгарна
Хажуу хавирганы бүсгүйн хачин зан хүртэл
Хэтэрхий бүр хэтэрхий муухайгаар гэрэлтэж харагдана...
Хоёр ширээний цаана суух дөрвөн нүд
Хойноос минь яг л хутга дүрэх шиг ширтээд байх юм
Хэл амныхаа үзүүрт ховын шүүлтүүр суурилуулчихаад
Хуудас бүрийг минь хуулбарлаж хар дансандаа бүртгэнэ...
Дөрвөн талт шилэн хаалт хэнд ч саад болохгүй нь
Дур зоргоороо байгааг минь дугуй заалаар нэг зарлана
Дуу хоолойгоо намсган дөнгөж сэмээрхэн шивнэсэн ч
Дуулсан мэт хангинаж, ертөнцөөр нэг чарлах мэт сонсдоно....
2 comments:
хамар дээр тохсон хоёр нүд буруу нүд авчраад тавьчихсан вм бишүү? сольчуул болох болов уу?
Нүдний шилний газарт очсон чинь л тохируулж өгсөн шд
Post a Comment