Хором мөч бүрт догдлон тэмүүлж
Хоног хугацааны туршид дурлан дассаар
Хос болжморын хөгжөөнт жиргээн шиг
Холбоо зүрх минь ханьсан баясана
Хамгийн нандин хайрын үгс минь
Хөөрөн дүүлж мөрөөдөлд хөтлөхөд
Хязгааргүй алсын аз жаргал ч
Хоёр алганд минь илхэн дурайна
Харц харцаа шимтэн чагнаж
Хайр хайраа дэмжин мэдэрч
Хосоор умбах итгэлийн ертөнцөд л
Хонгорхон минь би чамтайгаа л үүрд
2 comments:
Bi hairand umbaj bgaa yum shig l sanagdaj bna.
Шивнэн шивнэх хэлсэн
хайрт чинийхээ үгийгээ
Чагнан чагнан суусан
Намрын оройг санаж байнаа гэж ирээд дуулах...
жигүүр
Post a Comment