Шинэхэн цасны шингэн туяаг
Шимж уугаад шүргэн халамцаж
Сэтгэлийн угт хүлээстэй хайраа
Согтуурлын эрчинд илчилж дэлгэмээр ч
Дурлал, мансуурал хоёроос хагацмааргүй энэ л хүслээ
Дугтуйд хийгээд өвөртөө шургуулаад л
Шарлаж гандаад нимгэрхийн цагт нь
Шууданчид өгөөд чамдаа дайна....
1 comment:
Дурлал мансуурлаас саламгүй үеээ дугтуйнд хийгээд хадгалж болдог эсэхийг мэдэхгүй ч дараа нэг өдөр туршиж үзмээр санагдлаа.
Post a Comment