Нэг л их гуниг надаас урсахдаа навчсыг гундаах шиг
алаг хорвоо өнгөө шаргалтуулна
Нэг л их гуниг намраас ундрахдаа намайг хөглөх шиг
амьсгал юуг минь жиндүүхэн савсуулдаг
Нэгэн намрын гуниг сэтгэлийг минь цэнэглэж
ахуй дор оршин байлгадаг
Намар намрын хөг бодлыг минь дүүргэж
амьдрал дунд баясган хөөргөдөг
5 comments:
Чиний дуртай улирал иржээ :)
Гаднаа ил гаргахгүй ч дотроо асар их догдлол тээж байгаа :)
navchhan mini, saihan bichij
Намар аа гэж.
Яруу найрагчид улирлаас хамааралтай улс байх юм аа. Шог зохиолчид болохоор 76 ухнаас хамаарч онгод хөглөгдөөд байх шиг.
Намар аа гэж. Гуниг, мөрөөдөл, догдлол сэтгэлд хургасан сайхан улирал.
Сайхан шүлэг байна :)
Post a Comment