Зээ хоёр гар маань нил хөндүүр, хоёр нүд маань таг аниастай, хоёр хөл маань хөдлөхөөс дургүй... за байз өөр хоёр хоёроороо байдаг чинь юу билээ....
Нэг дэх өдөр гэхэд арай л өөр мэдрэмж төрөөд байна даа. Өглөө эрт босмооргүй, өдөржингөө унтмаар...яджаахад хоолой өвдчихөж. Эртээрийн найз хүүхнүүдийн үдэшлэг дээр мөстэй хүйтэн кола ихээр уусны үр дүн гэж бодож байна. Дээрээс нь ойрд жаахан ачаалалтай ажилсаных байх.
Бичлэгийнхээ эхэн хавьцаа юуны түрүүнд Майгазартаа талархсан сэтгэлээн илэрхийлье. Арааны шүлс асгарам үнэртэй, аманд ороод л ууссан... ай даа сайхан айрагаар дайлсан шүү. Дараагаар нь амралт зугаалгаар аштайхан гэгч нь сайхан явцгаагаад, амраад ирсэн блоггер андууддаа баяр хүргэе.
Зээ хоёр гар маань нил хөндүүр, хоёр нүд маань таг аниастай, хоёр хөл маань хөдлөхөөс дургүй... за байз өөр хоёр хоёроороо байдаг чинь юу билээ.... Гар ч аргагүй ээ.... баахан гантиль өргөсийн. Хөл бол мэдээж гараа дагаж намираастай. гар хөдлөж байхад хөл юу гэж зүгээр зогсох вэ дээ. Тоормосны педаль дээр гацаастай л байгаам чинь. хоёр нүд маань зодуулж цохиулж эсвэл уйлж унжсандаа хавдаад аничихсан байгаам биш шүү. Зөвөөр ойлгоорой. Зүгээр унтмаар санагдаад, нүдээ нээж, сэрмээргүй санагдаал тэр.
Амралтын өдрүүдээр жаахан гадуур явж дэлгүүр хэсэхчээн аядлаа. Удкүй хөөрхөн өнхрүүшхэнүүдийн минь төрсөн өдөр ар араасаа, шил шилээ дараад болно. Жижиг сажиг зүйлс бэлдэх, хувцас хунар авч өгөх гээд л жаахан цаг гаргаж явлаа. Ерөнхийдөө болчихсон. Уг нь 2лаа 8 сард л даа. Хамтад нь тэмдэглэчихье гэж бодсоноо больчихсон. Тус тусдаа бие даасан хүн байтал нь нийлүүлээл тэмдэглэхээр аль алинд нь шудрага бус санагдаад. За юутай ч бэлгийг нь бэлдчихсэн. Санаа амар байнаа.
Хоолой өвдөхөөр өөрийнхөө дуу хоолойг ч танихаа байчих юм. Хог гэж.
За за нөхөд сайхан амраад ирсэн бол ажлынхаа шинэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн эхлээрэй дээ. Миний эрч хүчйг ч бас аваарай. Маньд нь зөндөө байгаа.
No comments:
Post a Comment