Хамтын амьдралд огтхон ч найдаж хүлээх шаардлагагүй болсон цагаас эхлээд л хорвоогийн өнгө нэгэн жигд сааралтаж, амьдралын минь баяр баясгалан болсон алаг хөөрхөн үрс минь л өөр өөрийн өнгөөр гэрэлтэж, өвөрмөц дуугаар жиргэцгээж байна даа. “Гэртээ эргэж ирэх цаг чинь болсон шүү...” заналт өнгө аястай мэссэж нэгийг хүлээж авсан ч надаас ямар ч хариу үйлдэл гарах шинж алга... Гөлийчихсөн хүн гэж би л байх.
Найз нөхөд хавар болж байна...дусал хийлгэе, массажинд оръё, үсчин явъя.. салхинд гаръя.... гэх ч үнэндээ би өөрийгөө бодох өчүүхэн ч шалтаг олж харж чадахгүй болтлоо харалган болж. Өөрийнхөө төлөө ямар ч зүйл хийх хүсэл алга болчиж. Зүв зүгээр л амьдрахыг л....
Блогчдын уулзалтад очихоор битүүхэндээ бэлтгэж байсан ч хүссэн зүйл хүзүүгээр орооно гэгчээр бяцхан өнхрүүшхэн өвдчихлөө. Алагхан үрсээ өвдөхөөр л сэтгэл дотор тэр чигээрээ өмөрч, ухаан санаандаа өөр зүйл бодох чаваргүй болчих юм. Онош юм нь олдохгүй юм... Хоолой нь улайлттай... тархи нь доргисон...их л ядаргаанд орсон хүүхэд юм... бүтэлттэй төрсөн уу... илүү тээлттэй юу.... онош бас асуулт... бүгдийг л хэлээд өгч байх шиг. Охин маань бүтэлтийн шинжтэй төрсөн... Төрхөөсөө өмнө би их ядарч байсан /нуугаад гүрийдэг байсан/. Одоо бол хоолой нь өвддөг юм байна. Агаар салхи дутаад рахитны шётка үүссэн. Бичих тусам хэцүү байна. Гэхдээ бичээд дуусчихвал хөнгөрөх ч юм шиг. Ер нь жирэмсэн байхдаа аятайхан ч амарч чадахгүй, үр хүүхдээ ядрааж байдаг би ч дээ....
Яг үнэндээ заримдаа надад их хэцүү байх юм. Хэцүү гээд л тоочоод байвал тэр утгаараа л амьдрал хэцүү болчихно доо гээд л хичээгээд л, нуугаад л, хэцүү биш юм шиг царайлаад явсан ч түүнийгээ нууж чадахааргүй, бүүүүр хэцүү үеүүд байх юм. Нэгэнт л ганцаараа амьдрахаар шийдсэн юм чинь даваад гарахаас яалтай. Алагхан үрс минь байхгүй, ганцаараа байсан бол үхмээр ч юм шиг.... Ганц хайртай найз минь “ ... үхэхэд дэндүү харамсалтай ш дээ. Тэмцэнээ хө...” гэсэн. Ээж аав 2 минь байхгүй бол ч би гэж хүн ааль хэдийнэ галзуурчихсан байхаа.
Нетийн цаана байгаа хамт амьдарч байсан залуу минь танилцах сайтынхаа хаягнаас мэйл шидэлсээр... нэг саак хүүхэн байна гэж бодоод байгаа болтой. Өрөвдмөөр ч юм шиг.
З
иак ойрдоо нэг иймэрхүү л байна. Блоггер найзууд минь сов сорри шүү. Үр зулзага минь өвдөөд лийф нь ухаан санаа нь ууланд амьтан л гүйж байна. Дараа нэг дахин уулзахад чинь заавал очноо амалчий....
No comments:
Post a Comment