Jun 27, 2008

хамрын үзүүр загатнаад байхын....

Күйээ Энэ хамрын үзүүр загатнаад хэрэг алгаа... хог гэж.


Инкээл хэлчингүүт хүнүүс бол архи уухжийгаан гэж хэлкээл бэлдээдийнуу... Үгүй шүү. Цаанаасаа, өөрөө загатнаад байгаам биш за. ЭӨчнөөн олон юм загатнуулаад байна наана чинь.
Эхнийх нь.... Энэ гадаа хийсээл... цонхоор орж гараад байгаа хөвөн шиг юм загатнуулаад байна.  Жилийн жилд л энүүнд ингэж дооглуулж, даапаалуулж, бах тавыг нь хангаж, нүүр амаа ирвэгнүүлж, нүд амруугаа оруулж нэг, гаргаж нэг...ёоооо бүр нэг зэвүүн. ёооооо.....Бариад авчий гэхээр баригдахгүйшд муу хийсмэр чинь.... шумуул бол цохиод алчий гэхсэн. тээл нэг хүнд хэрэгтэйм шиг ирээл наалддийн. Нэг тийм,  валиар заваан нялуун...

Дараагийн загатнуулаад байгаа зүйл бол яах аргагүй сонгууль.... Сонго тэгээл уйл гэдийм байлээшд. Яаахаараа сонгууль загатнуулаад байгаан гэж боджийнуу... Сонгуультай холбоотой юу ч харсан шууд л тархины эд эсэд хорсол , өрөвдөл,  төрсөн мэдээлэл хүрээл... тэр нь яагаад ч юм шууд толгой, нүүрний хэсэгт команд өгөөл... нүүр гэдэг маань ам хамар, нүд мүд... гээл. Чих яаж хоцрохов дээ. Сонсоод хүргэжийгаам болхоор. тээл муу хамар минь нүүрэн дээр оршдог болхоороо, тэр хэсэгтээ урагшаагаа түрсэн ганц нь болхоороо түрүүлж загатнаж байгаам зайлуул.
Дахиал дараагийн асуудал бол.... ажил ажил ажил. 2 гар минь хүрэлцэхгүй болуул хамраа дүрээд ч болсон бичихээс өөр аргагүй цаг мөч олон тулгарч байгаа тул намайг л битий гэсэн шиг загатнаж уур хүргээд байгаа. Ажлаас зугтаажийхгүй юу муу хог чинь. Хүн өөрийнхтэйгээ нийлээд 3 хүний ажил хийжаахад ингэж олон дахин загатнаж энэ тур уур хүргээдийгуул тайруулчихна шүү гэхээр нэг юм больчихоод байгаам. Бодуул угаасаа царай муутай намайг хамраа авхуулчуул бүр хүн харахын аргагүй болно гэдгийг мэдээд, мэдрээд байх шиг байгаан. тэгэж бодхоор бас өрөвдөөд. Загатнахыг нь тэвчээд л байжыхаас гэж бодхын. Миний энэ өрөвч зөөлөн сэтгэл үү. Нэг л өдөр юм дуулгана шүү. 

Дараагийн дараагийнх нь болхоор... энэ эрчүүд.  Хэсэг бусаг нь шүү. Бүгд биш. Эртээр хэн ч билээ нэг бичлэг дээр Монгол эрчүүд гээд бичцэн чинь шууд алуулахжийлээшд. Тэрнээс хойш айсан. Миний өөрийн, найз нөхдийн, хажуу хавирганы зарим нэг тэнэг гэхэд ч гоёдмоор эрчүүд байхым аа... яаахаараа хамгаас сайхан сэтгэлтэй, хамгийн тусч, хөөрхөн ааштай... амьдралыг гэгээлэгээр харж байдаг хүний нөхөр нь бүр тийм адгийн новш байдаг байнааа. Үр хүүхэдтэйгээ, эхнэртэйгээ унтдаг орон дээрээ НУА-гаа авчирчихсан хэвтэж байсан байгуул яах ууу... Эхнэрийгээ гэртээ орох гэсэн дотроосоо түгжчихсэн, хаалгаа тайлахгүй байснаа полкооноороо гадагшаа бууснаа гаднаас ирж байгаа хүн шиг царайласан байгуул яах уу... цоожоо эвдүүлээд оронгуут өнөөх нь дотор нь зогжийсон гэжийгаам чинь.  ёооооо Хүүхдээ унтуулдаг орон дээрээ бөгсний бузраа чирээд ирнэ гэхээр.... Бас нэг залуу.... бэлээхэн, дээд боловсрол эзэмшчээд, муу ч үгүй үйлчилгээний байгууллагад ажилжийж, харилцагч% үйлчлүүлэгчдийн хажууд, "шаагаад гэдгээс авхуулаал цааших үгнүүдийг хэрэглэдэг...." ёоо шууд л нэрв хөдөлжийгаам чинь. Гудамжинд уу эсүүл зах дээр үү... аль эсүүл захын хороололд явдаг кондуктор ч юм шиг... шууд хэлээл хаясан. Яадын. Хэрүүлч, муухай зантай хүүхэн бэ гэж бүдуул бодно л биз. Ямар буруу юм биш... Бас нэг залуу... ахлах ажилтан ухаантай. Ер нь мань мэтийн энгийн ажилтнуудаас их л цалин авийшд. Ойлгомжтой. Зоо тэгээл эртээр манайхан хоороо шуурганаар амь үрэгдсэн, гарз хохирол амссан малчдад туслий гээл нэг өдрийн цалингаа хандивлаал байсын. Тэгсэн өнөөх залуу авсан цалингаа , суутгуулсан мөнгөнийхөө хэмжээг харангуутаа л шууд нягтлантай хэрүүл шахуу юм хийжийнаа. Ийм их мөнгө гээл... Ёоо ямар ч тэнэг хүн тэрийг чинь ойлгомооршд. Өндөр цалин авуул өдрийн цалин өнөдр л байнашд. Ер хэн тэрийг өндөр цалинтай бол гэсийн тийм биз дээ. Учир утгагүй хасаад л, суутгачихсан бол хүн өөрийнхөө төлөө асууж, тодруулах хэрэгтэй л дээ. Гэхдээ өөрөө хандивлая гэж гар хөлийнхөө үсгийг өгчихөөд. дараа нь хүн дарамталжийгаад авчихсан юм шиг ингэж хэрүүл зарга хийж болкйшд. Тийм ухаантай ч юм шиг, дүндүүк ч юм шиг хүмүүсийг дэвшүүлээд л суужийдаг... за за тэр ч дүүрч. Өнгөрсөн юм.

Дараагийн дараагийн дараагийнх бол... За за за хамар загатнуулдаг зөндөө л юм байна. Аль бүрийг тоочиж барахав. тэхдээ загатнасан болгонд нь маажаад байж болкүйшд тээ. Улайчуул яахын. Бас уначуул яахын. тэгүүл хүнүүс шууд буруу талаар нь ойшд. Энэ хүүхэн яасан..... гээл.

 

Өө мартчиж... загатнуулдаг юмнуудын эгнээнд шумуул яах аргагүй орно. Борооны дараа гүээээ мөн олноороо гарч ирсэн байлээ шүү. Тэр муу чинь ганц хамар гэлтгүй олон олон газрыг загатнуулдаг. Бүр зэрэг зэрэг ч байж магадгүй. 
за за ажлаа хийх минь... бас амжуулж хоолоо идэх минь... нэг загатнуулдаггүй юм олоод идчихийнсаааан.  хог гэж....

Jun 26, 2008

 
Блог Вэб хуудас мөн үү?
-    Уншигчийн хувьд энэ бол Веб хуудас
-    Блог бичигчийн хувьд бол веб хуудсыг үүсгэх эрх бүхий систем бөгөөд HTML, веб технологи-н талаар ямарваа нэг тусгай программын мэдлэгийг таниас шаардахгүй.
Блогууд ямар ялгаатай вэ? 
-    Блогууд сэтгүүлийн болон өдрийн тэмдэглэлийн хэлбэртэй байдаг.
-    Хэрэглэгч нь бүхэл бүтэн хуудас үүсгэх бус гагцхүү бичлэг нэмдэг.
-    Бичлэгүүд нь он сарын дарааллаар байрладаг.
-    Бичлэгүүдийг өөр бусад шалгуураар, хэрэглэгчийн тодорхойлсон дарааллаар байрлуулах боломжтой.
Яагаад Блог хөтлөдөг вэ? 
-    Вебсайт хийхийн тулд
-    Олон эрх бүхий гишүүдтэй вебсайт хийхийн тулд
-    Сэтгүүл хийхийн тулд
Дээрх бүх зүйлсийг ямарваа нэгэн тусгай HTML, FrontPage эсвэл бусад веб хийх программ, хэрэгслүүдийн талаарх мэдлэг шаардалгүйгээр хийж болдог. 
Блогийн талаар мэдвэл зохих зүйлүүд

1.    Юу ?                                  
Блог- товчхондоо бол хувь хүний бодол, сэтгэгдэл, холбоос бүхий он цагийн онлайн цуглуулга.
Интернет холболттой л бол хаанаас ч гэсэн үүсгэх, хэрэглэхэд хялбар интернет хэвлэлийн нэг төрөл бөгөөд харилцаа холбооны нэгэн хэрэгсэл. Блог хөтлөх  үйл явц нь анх Блог үүссэн цагаас аливаа сэдвийн дагуу, хувь хүн өөрийн тэмдэглэлийг онлайн хэлбэрээ хөтлөхөөс эхлэн тодорхой найруулгын шат дамжлага дамжих хүртэлээ хөгжсөөр ирсэн. Хамгийн сүүлийн үеийн байдлаар, Блог нь мэдээллийг дамжуулах өвөрмөц нэгэн суваг болж чаджээ. Блогт тусгасан хувь хүний үзэл бодол нь Блогчдын дунд тухайн сэдвээр өргөн дэлгэр яриа хөөрөө өрнүүлэх, ярилцах, санал бодлоо хуваалцах суурь нь болж өгдөг ба олон нийтийн дундах хурц хурц мэдрэмжүүдийг таниулж байдаг өвөрмөц тойргийг үүсгэдэг.
2.    Хэн? 
Хэдийгээр онлайн сэтгүүлүүд Блогоос ч олон жилийн түүхтэй боловч Блог нь хэрэглэгчээс  HTML код шаардахгүйгээр, өөрийн үйлчилгээ, санал бодлыг хялбархан илэрхийлэх замыг нээж, интернетийн ертөнцөд эрч хүчтэйгээр түрэн орж ирсэн. Өнөөдөр мянга мянган хүн Блог хөтлөгчдийн эгнээнд жагсаж, онлайн хэвлэлийн үйл явцыг улам хурдацтайгаар хөгжүүлж байна.
Блогийн сэдвүүд нь соёл урлаг, худалдаа үйлчилгээнээс эхлээд улс төрийг хүртэл хамарсан асар өргөн хүрээтэй. Нэг хүний гүн бодол, бодролыг тусгасан Блогууд олон байдаг ч гэсэн тухайлсан сэдвүүд дээр хэд хэдэн гишүүдийн хүний дуу хоолойг хамтатган сонсгож байдаг Блогууд ч бас түүнээс дутахгүй.
Блогууд дотроо олон янз. Бүлгийн, гэр бүлийн, нийгэмлэг, холбооны, дайны /иракийн дайны тухай/,номын сангийн, боловсролын гэх мэт нь түм бумаараа олон олон бүлэг Блогуудын нэгээхэн хэсэг юм.  

3.    Яаж?
Үүнийг онлайн сэтгүүл гэж ойлгож болох ба онлайн электрон шуудангийн программ ашиглаж байгаа мэт маш энгийнээр хэрэглэж болдог.  Блог хөтлөгч нь бичлэг оруулах хэсэгтээ өөрийн бичлэгийг бичээд, түүнийгээ хүссэн хэлбэрээрээ өөрчилж, Save дарж хадгалаад л гүйцээ. Ингэсэнээр бичлэг Блогт нэмэгдэж, сүлжээнд харагдсанаар тухайн Блогийн унших захиалга өгсөн уншигчдад шинэ бичлэг орсон тухай мэдээлэл ирдэг. Бичлэг нь зураг, текст, мультимедиа хэлбэрийн бүхий л зүйлсийг агуулах боломжтой. Блогоор зочлогчид өөрийн сэтгэгдлийг үлдээх, бичлэгүүдийг огноогоор  болон түлхүүр үгээр хайж болно.
Уншигчдад үр өгөөжтэй Блогууд тодорхой, тогтсон хэлбэрээр тогтмол шинэчлэгдэж байдаг.
Ихэнх Блог хөтлөгчид өөрийн бичсэн бичлэгтээ санал сэтгэгдэл бичүүлж, уншигч, бичигч гэсэн 2 талт харилцаа үүсгэх хүсэлтэй байдаг. Уншигч нь тухайн бичлэгт сэтгэгдэл үлдээж эсвэл өөрийн Блогруу холболт хийж хариу бичлэг нэмэх зэрэг хэд хэдэн аргаар сэтгэгдэл үлдээдэг. Үүнийг trackback хийх гэж нэрлэдэг. Trackback нь тухай Блогийн бичлэгүүдийн аль нэгэнд нь хариу болгож өөр Блогт бичлэг хийгдсэн бол энэ мэдээллийг Блог хөтлөгчид мэдэгддэг. Ингэсэнээр тухайн бичлэг хэр олон хүнд хүрч чадаж вэ гэдгийг бичлэгт холбосон холбоосынх нь тоогоор тодорхойлох боломжтой. Холбоос хийснээр, сэтгэгдэл үлдээснээр, тухайн бичигчийн дэвшүүлсэн шинэ, сонирхолтой, таатай санаанууд нь Блогийн орчноор дамжиж хурдан, хялбарханаар сүлжээнд тархдаг. Олонд танигдсан Блог бичигч болсон бол илүү их анхаарал татаж, нэр хүндтэй болж, тухайн Блогоор зочлосон давтамж, холбогдсон линкийн тоо тогтмол өсч байдаг. Энэ системээр дамжуулаад, Блогийн орчинд хамтарсан шүүлт /collaborative filtering –үүнийг ингэж л ойлголоо. Өөрөөр хэлдэг бол сов сорри. / хийх боломжтой болсон.

4.    Давуу тал 
Учир нь Блог хүмүүсийн мэдлэг, мэдээлэл, эргэцүүлэл, бодролоо хуваалцах, мэтгэлцэх орчныг бүрдүүлдэг бөгөөд олон тооны уншихыг зорьж, хүссэн хүмүүсийн анхаарлын төвд оршиж чаддаг. Интернетийн орчинд Блог нь уншигч болоод бичигч нь өөрийн бодол санаа, сэтгэл хөдлөл, харилцаа холбоог ямар нэг цензургүйгээр илэрхийлдэг, өөрийн гэсэн онцгой байр суурийг эзлэсэн хэсэг болж чадсан.
Блогийг үүсгэх, хөтлөхийн хамгийн гайхалтай зүйл нь нээлттэй ярилцлага, хэлэлцүүлгийг хурдан хугацаанд үүсгэж, Блогийг интернетийн баг хамт олон, шинэ болон тусгай сэдвүүдийн уулзалтын төв, орчин болгож чаддагт оршдог.  Блог нь бүлгүүдийн өсч хөгжих, эрч хүч, идэвхийг дэмжиж байдаг ба санал хураах, үнэлэмж, дүгнэлт өгөх, шүүмжлэх шинэ арга хэлбэрийг бий болгосон.
5.    Сул тал
Блогийг ихэвчлэн хувь хүмүүс хөтлөдөг учир баримтгүй, баталгаатай бус мэдээллийг хүргэдэг. Блогт зочилж байгаа уншигчид түүнийг нь баримттай,  баттай мэдээлэл мэт хүлээн авдаг. Блог нь олон олон хувь хүнд өөрийгөө илэрхийлэх, өөрсдийн санаа оноо, зан төлвийг ямар нэг зуучлагчгүйгээр түмэнд хүргэх боломжийг олгодогоороо чатын өрөөнөөс ялгаатай. Магадгүй энэ нь хувь хний Блогт байж болох ч гэлээ ямаваа нэг байгууллагын сервер дээрээс бичигдэж буй Блогуудад тийм ч тохиромжтой бус.
Блог  их хувирамтгай орчин. Блог хөтлөгчид нь бичлэгээ өөрчлөх, бүр устгах ч боломжтой. Энэ хувирамтгай байдал нь Блогийг архивлах, индексжүүлэхэд хүндрэл учруулдаг.
6.     Хаашаа?
Блогийн тоо маш хурдацтайгаар нэмэгдэж байна. Өнөө үед ойролцоогоор 50 сая гаруй хүн Блог хөтлөж байгаа гэсэн тоог судлагаагаар гаргасан байна. Учир нь Блогийг үүсгэх, хөтлөхөд хялбархан бөгөөд кибер ертөнцөд сонирхол, үзэл бодлоо илэрхийлдэг агуу том хэлэлцүүлэгийг үүсгэдэг өвөрмөц орон зайг эзлэж чаджээ. Блог нь олон нийтэд ил тод, урт удаан настай, өөр бусад Блогуудтай нягт, дотно харилцаа холбоо үүсгэж чаддаг. Тийм ч учраас боловсролын салбарт  мэдлэг олгох, түүнийг хуваалцах, түгээх арга хэрэгсэл болгон ашигладаг.
Анх үүссэнээс хойш хэдхэн жилийн хугацаа, хувьсал өөрчлөлтийн дүнд Блог нь боловсролын болон бусад салбаруудад өөрийн ашиг тусаа өвөрмөц арга хэлбэрээр тасралтгүй өгсөөр байна.

Jun 24, 2008

явсан газрын зураглал...

Өнгөрөгч хасаг сайн өдөр явсан газрынхаа хэдхэн зургийг хийчихье. Уулаасаа авъяас билэг тааруу зурагчин болохоор өнгө будгийг нь засъя гэж хичээсэнгүй. Айхтар сайн зургууд ч уулаасаа биш л дээ. Байгаагаар нь л хийлээ. 
Зиак тэхээр
Аавын санаачлагаар шинэ аргаар хоол идсэн байдал. Зам зуурын цайлсан явдал.
Зиак нэг иймэрхүү... газрын гарц гандуухан байлаа гэж... үргэлжилсэн олон хоногийн бороон дараа өчүүхэн ч гэсэн ногоорсон гэж найдъя. 

Jun 23, 2008

зүсрэн орох борооноор эрч хүчээ хуваалцахуй...

 
Амралтын өдрүүдээр нөхдийн үзэглэсэн бичлэгүүдийг хальхан гүйлгэж харвал бүгд л бороотой холбоотой ажгуу... бич бас яахан дутах.
Бороотой шөнийн гудамжаар...
Ганцаар тэнүүчлэн явнаа би
Бороо бороо асгаранхан ороорой
Бодол санааг ариусган асгаранхан ороорой....
Хэдэн хоногийн турш үргэлжлэн шиврэх бороотой өдрүүд...хагас дутуу санагдах ийм нэгэн дууны 4 мөрт амнаас аятайгаа хамт салсангүй....
 Хагас сайны өглөө гэрийнхэнтэйгээ Төв аймгийн Дүүрэн гэдэг газарлуу нэгэнд айлд очицгоолоо. Газрын өнгө болоод ногооны гарц тааруухан. Өвс ногоо гээд байх зүйл үнэндээ л тун бага. Нэлийсэн шар, саарал тал... үе үехэн тариалсан ч юм уу тариалаагүй өнжсөн ч юм уу том том га газрууд. Үндсэндээ Дүүрэн тийшээгээ уул ус бага, дов толгодтой, өвс ургамал өчүүхэн. Хоосон тал юм шиг.Өнөө муу аппратаараа ууль нь хэдэн зураг дарсан л даа. Даанч өглөө мартаад гараад ирж. Тайлбаргүй хэдэн зураг тэгэж байгаад оруулнаа.
Хувьтай улс хур борооноор гэж...
Идэж уугаад л, тоглож наадаад л... бороотой гэлтгүй л бүгд л дор дороо тааваараа... Том өнхрүүш бол юу гэж надад олдох вэ дээ. Тугал хүзүүдсэн шиг ээ хүүхдүүдтэй хамт гүйлдээд л. Жижиг өнхрүүш бид 2 улаан чийчаантайгаа хамт жаахан алсуурхан үл ялигхан шиврэх бороон дуслууд сөрөн алхав.
Яагаад ч юм олуулаа байсан хэрнээ, ялгуухан сэтгэл минь сэрүү татсан гунигтай.... сэм сэмхэн ганцаардалтай. Тархиныхаа эд эс бүрт би ганцаардаагүй ээ гэж мэдрэлийнхээ судлаар дамжуулан тушаал буулгасан ч... зүрхний минь цохилт бүр үгүй дээ чи ганцаараа гэж тавласан ч юм шиг... өрөвдсөн юм шиг сулхан бас хүндхэнээр эргүүлэн лугшина... 
Өөрийнхөө бодолд хүлэгдэж амьдарсаар эцэс сүүлд нь тэр бодол лугшсан сэтгэлдээ тавлуулж... утга учиртай юм шиг утгагүй амьдралынхаа элэг доог нь болоод ч байх шиг... Бухимдал тээсэн өдрүүд минь дуусгавар болж буйдхан бас алсхан гуниг... Гомдол, ганцаардал сэтгэлд минь үлдчихэж. Гэхдээ гуниг гомдол минь бусдад зориулагдсан биш... зөвхөн өөртөө.  Харин бусдад илгээсэн сэтгэл минь харамсал... бас болгоомжлол... намайг гэсэн нэгнийг гомдоосон байхвий.... эгэлгүй баян сэтгэлд нь салхи шургуулсан байх вий... сэтгэл харамгүй хайрыг нь эдлэж чадаагүй байх вий... сэргэлэн цовоо нүдэнд нь гуниг хураасан байх вий... миний алдаа амьдрал намайг л шийтгээд дуусаг. Бусдад бүү хүрэг. Надаас хамааралтай бүхнийг минь холуурхан тойроод одог.
Бодолд минь хургасан жавар, босгоор минь давсан шавар байгаа байрандаа л үлдэг...
 “Блогийн талаар заавал мэдэх 7 зүйл” гэсэн бэсрэгхэн сэдвийг олж, хальхан гүйлгэж харлаа. Журмын нөхдөд зориулж орчуулан хүргэх санаа төрөв. Нээрээ л хүн хэлэхээс нааш гэж... үнэн юм аа тээ. Хэлсэн хүн нь мэдэж байгааз дээ. Хэхэх яахав нээх ач холбогдолгүй юм шиг мөртөө өөртөө бас ачаалал өгч орчуулахаар зориг шулуудсан минь... ГОЁ!
Нөхөд хэрэгтэй гэж үзвэл өчүүхэн энэ эрч хүчийг минь авч болно шүү. Энэ долоо хоногт төлөвлөсөн асар үр бүтээлтэй санаа оноогоо гүйцэлдүүлэхэд чинь энэ биений минь эрч хүч хэрэг болох болтугай. 

Jun 20, 2008

Бороон дундуурх сонгуулийн идэвх ....

Зиак нөхөд үүрэг даалгаварыг сайн биелүүлсэн гэж найдаж байгаа шоо. Урьд оройн ахын хүүтэй хийсэн  шүүгээний буланд угаалгүйгээр нуусан кострульнаас үүдэлтэй хэрүүлийг эс тооцуул шөнө сайхан л амарсан болтой. Жижиг өнхрүүш хажуу хавиргаар дэмий тэнэж унтсаар өглөө 5,30 даа сэрүүлэг... Том өнхрүүш ч орон дотроо 5 хошуу царайлаал унтаад хоцорсон. хэхэхэ
Урьд урьдны бороотой өдрүүд гунигтай байдаг бол энэ удаагийнх арай л өөр. Урьд урьдны ч гэж... тэгтлээ их олойн удаа бороо орсон ч биш дээ. 
Аавынхаа ажилдаа явдаг цагийг тааруулаал хотруу орж ирэх нь өглөө 8,20. Заримдаа бол шууд ажилруугаа очиж гатнуул, гуардын нүдийг бүлтийлгэнэ. харин үлдсэн өдрүүдэд нь хотынхоо гэрлүү очиж ус цасанд орж өнгө зүс нэмдэг гэжуагаа. Өнөөдрийн хувьд бол гэртээ очиж угаал үйлдэх хуваарьт өдөр болой. 
Орцны  үүдээр шагайвуу үгүй юу нээх том үсгээр бичсэн зарлалыг харуул өнөөх муу хаалганы минь дугаарыг бичээд ".... тоотын оршин суугчид сонгуулийн 3 дугаар хэсгийн хороон дээрээс ирж сонгогчийнхоо үнэмлэхийг авна уу" гээд бичцэн байдымдаа. ҮМуу хаалгаа өрөвдөх ч шиг. Ямар үйлээр ийм эзэнтэй, ийм дугаартай хаалга болж төрсийн бол доо. Лааг идэвхитэй, улс төрөөр амьсгалсан эзэдтэй байсан бол цаанаа л нэг маасайгаал, сонгуульд ялаад гарч ирсэн нэгэн шиг л дүүхэлзэх байсан байх даа хөөрхий. Нэгэнт л үүдэндээ ирсэн хүн чинь оролгүй л яахав орсон хүн чинь ус цасанд ороол, нүүр ам, үс зүс, бие хаагаа дарааллын дагуу сайтар угаагаал яаааг гарах гэтэл нэг л биш ээ.... 
Толгойд нэг бодол шургалаа шүү. Өнөөх гайхал сонгуулийнх үнэмлэхийг авахгүй бол насаараа намын гишүүн байгаа муу аавын минь нэр гарах байх даа гэж.... Өнөөх хэн гуайн ганц охин чинь сонгуулийнхаа ч үнэмлэхийг аваагүй шдээ гээл хорооны хэдэн аманцар, ааштай авгайчуул чинь энд тэндгүй амаа цууртал ярина даа. Юутай ч очоод л авчий. Тэртээ тэргүй  ямар санал өгөх биш. Сайхан хадгалий гэж.
Гадааны бороо шороо бол ер саад болсонгүй. Аавынхаа нэрийг бодоод ийм үйл хийх гэж байгаа хүн чинь цаанаа л нэг додигор байна биз. хХжуугаар өнгөрсөн хүн лав духан дээр минь бичсэн мэт илэрч байгаа тэр бардамналыг минь харсан л байгаа. Хэсгийн хороо нь 10 жилийн сургуулийн нэг ангид байрлах жолооны курсийн танхимд байрладаг юм байна. Ортол 3 эмэгтэй хүн л байна. бусад нь байдгүй. - "Үнэмлэхээ авах гэсийн, тэддүгээр байр" гээл дуулгавартай нь аргагүй хэлтэл
- "Гэртээ байжийхгүй дээ. Тарааж явааашд" гэнэ.
-"Манайх зуслан гараад удаж байна" л гэлээ.
-"Бүртгүүлсэнүү"
- "Мэдкүй ээ. Өнөөдөр л орж ирж байна."
-"Танай байрыг хариуцсан залуу ирээгүй байна. Хүлээж бай"
Юутай ч би тэр залууг 1 цаг хүлээсэн. Ирээгүй л юм даа. Аавын минь нэрийг боддоггүй өөдгүй залуу. Гомдсон. Гэхдээ гуниагүй. 
Хүлээж хүлээж ардаа ажилтай хүн чинь хар гүйхээрээ такси бариал ажил дээрээ нисээд л ирчдэг хүн болсон байдгүй. Ерөнхий сайд нь явах гээд хамаг зам хаагаал, машинууд бараг 20 гаран минут зогсоо. би тэр дунд бас такситайгаа зогсоо. Арай гэж өнөөх хамгаалалтай 0002 дугаарын машин яваал би ч амандаа дуу аялаал одоо ч удкүй ажил дээрээ гэтэл бас байдгүй. Гүүр даваал нэг цагдаа шүглээ дуугаргаал хамаг машинуудыг Хүүхдийн ордонруу эргүүлжийгаам чинь. Би яах уу.... замын голд буугаал шүхэр барьсан кэттэй бондгор хүүхэн ажилруугаа гүйж байгаам чинь. Ингээл явсаны эцэст ажил дээрээ бүтэн 1 цаг30 минутын дараа... ирээл кийбоорд. бэлэн зуурсан кофе уусан шиг ээ.....
Шавар шавхай ихтэй, явсан ажил тиймхэн байсан ч би нэг л цоглог байна. Цаанаасаа л өөдрөг байна.Сайхаан сайхан.... Хажууд минь гомо ч гэсэн царайлаг залуу байсан бол шүүрч аваал үнсчихмээр сайхан байна. Сээгэсийн дур хүсэл ингэж илэрдийм болуу ха ха ха за за тэнэгтэх ч яахав. Ажлаа хийх минь...

Jun 19, 2008

WOW....Бие физиологийн халууныг ээ......

Ёоооо ойрын хэдэн өдрийн халууныг ээ. Ажил ч тэр гадаа ч тэр... амь амьдрал л халуун биш байна даа. Гэхдээ бас хүйтэн биш...хэхэх
Хөрш газрын найз ажилтан амарчихсан чинь хөөрхий миний толгой, гар, хөл, нүд, шүд.... хэхэ компүүтэр, кийбоорд гээл амрах цөлөө зав багахан л өнгөрч байна. Бас л чамгүй их ажлыг амжуулдаг байсан нь тодорхой. Гэхдээ өнөөх чинь юу гэж л мал болтлоо ажиллаж мангартах вэ дээ. Дундуур нь идэж ууна, чаатлана, бас маналзуулна....хэхэхэ Өгөөтэй, аваатай л байна.
Удкүй амралтаа авах санаатай байгаа тул ажлаас чөлөө авах, хоцрох энэ тэр гэсэн асуудал гаргачихгүйхэн шиг байх гээл хичээгээстэй. Закирал маань бас хөөрхөн удаан хугацаагаар байхгүй байх тул ашиглаж амарч авах гээл. Юутай ч зохицуулнааааааа/ кошин шок дээр кардак шик кэлнээ/
Сүүлийн амралтын өдрүүдээс хойш 2 ч удаа нэлээн баргар бичлэг оруулаад л энэ долоо хоногийн авъяас шавхагдсан болой. Хүнүүсийн блог дээр ч олигтой комментс үлдээх чадалгүй болчихсон мэт...
Толгой дотор элдэв бодол байгаа ч юм шиг... үгүй ч юм шиг... би үнэхээр амьдраад байгаа ч юм шиг ....үгүй ч юм шиг...
Зиак тэкээр амралтаа авчуулч амжуулах ажил хэд хэд байнаа гэж... жижкэнийгээ эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна. Хэнийгээ дуурайсан сормуус болсон хүүхдийм бүү мэд. Нэг л их сормуус. Доод зовхиных нь сормуус нүдэндээ наалдаад байхым. Эвгүй байдаг л байх даа. Эмчид үзүүлкүй бол энд тэндээс гэр ахуйн доктор, профессорууд гарч ирээд мэс засал, энэ тэрээр л эмчилдийн гээд айлгайд байхым намайг. Том бол ааль хэдийн Маугли юу эсүүл Тарзан уу гэлтэй болчихсон. Өвдөх барих нь гайгүй. Борогшуу хүүхэд. Ойрд бол би нүдэнд нь харагдаад л, миний нүдэнд харагдаад л өнгөрч байгаа.
Өө нээрээ нэлээн дээр би толгойноос нэг бодол салкүй байна гээлийсан даа. Тэр чинь бүтэхээ байчихсан шүү дээ. Үндсэндээ би хожуу сэтгэсэн байлээ. Эсүүл хэрэгжүүлэх гэж бодсоор байгаар хожимдсон байх. Өнөөх чинь намайг бодсоор байтал байкүү. Хотоос холоо гэгч нь яваад өгсөн. Хэхэхэ сайн ч юм шиг. Муу ч юм шиг. Юутай ч нэгэнт л хотод байхгүй хүнтэй уулзана гэж бодохоо больсон. Сайхан. Бүүр гөлийсөн.
Зиак зиак... 2 ч хурлын 10 нэлээн гаран хуудас порткоолоос ч саллаа.... ажлын минь цаг ч дуусаж байна... бичлэгээн ч бас дуусгий.
Ийм л зүйл бичих байсым бол “Бие физиологийн халуун”..... энэ тэр гэж нэрлээд юу гэж тэнэгтээд байгаан гэж үү.... чи ч гэсэн гадаа гарахаар халууцаад, хөлс чинь гарахгүй байна уу айн.... хэхэхэ за за мангартах яахав. З
а энэ завшааныг далимдуулаад.... нэгдүгээрт байшдээ тээ цэцэгний өмнө ургадаг НАВЧхэмээх скээээч зургаар надыг мялаасан АНХДУГААР ДИЗАЙН-д баярлав. Би ч өөрийгөө тийм өнгөлөг билүү л гэж андууравшд.
Хоёрдугаарт надын нэрийг бичүүлэх санал өгсөн Нархан-д баярлав.
Гутгаарт өөрийнхөө нэрийг бичүүлэхээр найдыг найрахгүй байгаа бүх хүнүүст бүр их баярлав. Хэхэхэх лааг амиа байнуу.
Зиаг зиаг нөхөд сайхан амарцгаа.

Jun 17, 2008

эм биетэй эр болой....

Уучлаарай амьдрал минь би эр хүний хань, энхрийхэн нэгэн эхнэр, гэр орныг нь дулаацуулах гэрэл цацруулсан гэргий байж чадахгүй нь...
Амиа хувааж төрүүлсэн алагхан үрсийнхээ эх, ангир уургаа хөхүүлсэн аминчхан нэгэн ээж л байж чадах...
Энэ л бие минь эм ч гэлээ эр хүний хойд насны үргэлжлэл болхоор энэ насны амьдралдаа эрчүүдтэй хамт амьдарч, тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбож чадахгүй буйзаа...
Мухар сүсэгт автсан мулгуу нэгэн байна уу даа гэж бодох нэгэн байгаа л ... үнэн сэтгэлдээ би тийм хүн биш... үхэх хүртэлээ тийм зүйлд автахгүй... гэхдээ л... хорвоод мэндлээд учир тоймгүй олон жилийг үдээгүй, үзэж туулсан амьдрал маань үгээгүй дорд, зовлонтой байгаагүй ээ... аав ээж, ах эгч, эмээ өвөөгийн амь болсон энхрий л байсан. Амьдралаа би ганцаар дуусгана гэж төсөөлөх нь байтугай... хар сүүдэр унагааж хоромхон ч гэсэн бодол тээж үзээгүй. Гэвч хорвоо нь ч юм уу, бурхан нь ч юм уу аль эсүүл тээр хол тэнгэрт суугаад хувь тавиланг минь зурдаг цал буурал толгойтой, цагаан ооч саналтай өвгөн ч юм уу хэн нэг нь надад ийм л тавиланг бэлэглэчихэж.
Нэгэнт л намайг даваад гарч чадах, туулаад өнгөрүүлж дийлэх амьдралыг бэлэг болгосон болохоор гар тосон авч, ээж аавын удмыг залгах хүү, эгч дүүгийнхээ бахархал болсон тэр л эр хүнийг өөрийн хажууд уяж, дур зоргоороо, зөрүүд гөжүүд зангаараа зовоож, хэн ч өгч чадахгүй тэр л хэмжээ хязгааргүй хайр халамжийг нэхэж, зүрхийг нь зүсэж, сэтгэлийг нь шаналгаж, дотор нь бачууруулж, гадна нь бухимдуулах ёсгүй.
Хэнээс ч авч чадахгүй тэр хайр халамжийг би хариу болгон алаг хөөрхөн үрсдээ л зориулъя. Өөр зам ч алга, өөр шийдвэр гаргах чадал ч алга....
Хайртай юу гэвэл би түүндээ хайртай юм шиг байгаан. Анх харсан цаг мөчөөсөө эхлэн би хайрласан юм шиг.
Яг үнэндээ зүрх тархи хоёр зөрүүд энэ сэтгэлд минь дайтаж байна. Гэвч би зүрхээ бус тархиа дэмжээд байх шиг.... Түүнийг л энэ дайнд ялаасай гээд хүсээд байх шиг....
Зүрхээ дагачихвал хэзээ нэгэн цагт би өөрөөрөө амьдарч чадаагүйдээ харамсах.... Тархиа дагавал би бусдын төлөө амьдраагүйдээ харамсаж дуусах.... 
Юу хийх, ямар шийд гаргахаа мэдэхгүй бачуурах  мөртөө сэм сэмхэнээр сэтгэлээ бэлтгэж, ганцаар амьдралын гараанд ааль хэдийнэ хөл тавьжээ.
Үнэндээ би өвөөгийн сүнс... сэтгэлийн минь бэлгийн сонирхол цөөнх биш болхоор яаж ч бодсон би эр хүнтэй лав үхэн үхтэлээ хамт, нэг гэрт амьдарч чадахгүй л.... дэндүү уйтгартай амьдрал болох буйзаа.
Уучлаарай хайрт минь би эм биетэй эр болой...

Jun 16, 2008

Гэрлийн хурдаар өнгөрөх бас мөлхөх нь...

Заримдаа цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөх юм.
Нэг л мэдэхэд үр хүүхдүүд минь асар том болцгоочихсон байх. Тэднийгээ хангалттай эрхлүүлж амжаагүй, хүссэнээрээ үнсэж, үнэрлэж, өсөж торних цаг мөч бүрийг нь алдалгүй харж чадаагүй байтал... Жижигхэн нялх балчир байхад нь элгэндээ удаахан ч тэвэрч амжаагүй байхад шүү....
Гэвч хааяахан тохиолдох гуниг гутралыг түргэхэн шиг өнгөрөөсэй, дуусаасай гэж үхэн хатан хүсч, залбирдаг мөртөө хараад л баймаар, удаанаар, аль болох аажимханаар өнөрөөхийг хүсдэг цаг хугацаагаа  удаан өнгөрөөсэй гэж залбирахгүймаа гэхэд бодож яагаад амждаггүй юм болоо.... Өнгөрсөн хойно нь эргэцүүлэн бодох л....
Бид юу хийж бүтээж, ямар гавъяа байгуулж байсан болоод амьдралд минь ахин олдохгүй тэр л алтан агшин хором бүрийг анзааралгүйгээр өнгөрөөгөөв ээ...Үр хүүхдээ, өөрийн амьдралын нэгэн жигүүр болсон хэн нэгнээ хайрлаж чадалгүй, баярлалаа эсвэл уучлаарай ч гэж хэлж амжилгүй өнгөрөөсөн цаг хором бүр юунд зориулагдсан юм бол. Улс эх орондоо асар их зүйлийг хийж бүтээгээд, нэг хором мөч бүрийг ч алдалгүй ажиллаж хөдөлмөрлөөд, эх орон минь надаар дутах хүртэл ажиллаж байсан гэж үү.... эсвэл хамгаас хайртай, дотно хүмүүсээ биш тогос шиг гоёж, тогоруу шиг алхдаг болтолоо өөрийгөө өөд нь татаж гоёж гангалаа юу...
Миний л хувьд дээрхийн аль нь ч биш... Өнөө маргаашийн идэж уух хоол хүнс, өмсөж зүүх хувцас хунар, эдлэж хэрэглэх эд зүйлсийнхээ төлөө л ухаангүй мэт зүтгэж байж... өнөөдөр хоолгүй өнжчих вии, хүний нүдэнд болоод өөртөө таалагдсан аятайхан цэвэрхэн хувцаслахсан, тэр минь энэ минь ийм тийм зүйлээр дутчих вий.... аар саархан өнөө маргаашийн амьдрал...
Улс эх орондоо хэний ч санаагүйг санаж, сэдээгүй сэдэж, хийгээгүйг хийсэн гэх гавъяа алга.... Ойр дотныхныгоо юугаар ч дутаалгүй хангалуун байлгаж, сэтгэлийг нь баялхтал хайрлаж, амар тайван байлгаж бас л чадаагүй байхым. Өөрийгөө ч гэсэн бага балчир насандаа мөрөөдөж, төсөөлдөг байсан шигээ эрүүл байлгаж, боловсруулж,  хувцаслаж, хайрлаж бас хайрлуулж чадаагүйг хүртэл юу гэж ойлгох...
Цаг хугацаа заримдаа дэндүү хурдан өнгөрөх юм... үхэхдээ хүртэл дурсан санаж, сэтгэлээн баясгах тэр л ахиж олдохгүй аз жаргал, зовлон гуниг, агшин хором бүрийг эдлэж, туулж, харж, сонсож  амжаагүй байтал, хүн бүрийг хайрлаж хэн нэгнээр хайрлуулж амжаагүй байтал өнгөрчих юм... Зүүдэндээ хүртэл амталдаг байсан мөрөөдөл бүрээ биелүүлж амжаагүй байтал тэр урсчихсан................. өнгөрчихсөн байх юм...
Гэвч... цаг хугацаа заримдаа асар удаан мөлхөх л...
Амь амьдралын минь тасархай үр хүүхдүүддээ хорвоогийн бүх хайрыг амсуулж чадахгүй байгаадаа сэтгэл минь зовниж, хамгаас хайртай түүндээ хайр, халамжийг эдлүүлж чадахгүй байгаадаа гуниж, энэ хорвоод төрүүлсэн эцэг эхийнхээ ач тусыг хариулж чадахгүйдээ шаналж, нэгэн биений минь нөгөө тал болсон анд нөхөд минь амьдралын барааныг амсахад...... энэ бүхнийхээ төлөө атгахан зүрх, алагхан сэтгэлээ зориулж тэднийгээ амар тайван байлгаж чадахгүй байхад... энэ цаг хугацаа яагаад л нүд ирмэхийн зуур бушуухан гэгч нь урсаад явчихдаггүй юм бэ....
Улс эх орон минь гольдролоо олж хөгжихгүй байхад, ураг төрөл садан минь уужимхан тайван амьсгалахгүй байхад, уулс ус, нутаг минь урьдын адилаар цэцэглэн урсахгүй байхад... энэ бүхэн зуун зуунаар биш юмаа гэхэд зун зунаар алгасаад хурдан гэгч нь өнгөрчихдөгүй юм байхдаа... хэрэв тэгдэгсэн бол... энэ бүхний төлөө элэг зүрхээ эмтлэхгүй байхсан....
Хэн нэгнээс аливааг хүлээж зовохгүй байхсан, хэн нэгэнд гомдол тэж цөхрөхгүй байхсан... хүссэнээ авах гэж улайрах, хүссэнийг нь өгөх гэж чармайх....
Цаг хугацаа заримдаа асар удаан мөлхөх юм... амьдралын баяр баясгалан, аз жаргалыг анзаарахгүй болтол минь удаашруулж.... цаг хугацаа арай л дэндүү удаан юм....
Эгэлхэн амьдралыг энгийнээр туулж, энгүй хорвоод уужимхан амьсгалахсан...

Jun 11, 2008

Эрэг дээр эргэлдэж буй элээ болой.... Дүхүү


Ойрд нэг бодол толгойноос салдаггүй. Тэрнийг би хоолонд уримаар санагдаад. Зүгээр л өдрийн хоол хамт идмээр... Хоол бол шалтаг л даа. Оройн цагаар биш. Өдрийн хоолны үеэр л... учир нь хугацаатайм чинь. Юу ч хэлэхгүйгээр, юу ч ярихгүйгээр зүгээр л царайг нь хармаар санагдаад. Яагаад ч юм бүү мэд. Тэрнийг хармаар байгаа ч юм уу өөрийгөө харуулмаар байгаа ч юм уу....
Энэ тухайгаа салааныхаа ахлагчид хэлтэл "Нэг бол түүнийг санасандаа хүртэл буулгаж аваад амьдар. Үгүй гэвэл өөрийгөө ч үр хүүхдээ ч битий харуул" гэсэн... Тэр тэгэж миний санаанд хүртэл бууж өгөх хүн биш л дээ. Өдий болтол үр хүүхдээ ч харахгүйгээр байж чадаж байгаа хүн бол юу гэж бууж өгөх вэ дээ.....
Харлаа эсүүл харагдлаа гэхэд яах уу... юу гэх бол... за за мэдкүүм даа ёстой эргэлзээ тээнэгэлзлийн дунд эргүүтэж байна....
Эрэг дээр элээ нь хэрээ галуу 2гүйгээр эргэлдэж байгаа болой Дүхүү ...

Jun 10, 2008

Ёстой жаргаж байваа....

Өнгөрөгч амралтын өдрөөр би жижкэн өнхрүүшхэнийхээ нэгэн саак эгдүүтэй зургийг авсан болой. Бичлэгтээ оруулъюу гэж бодсоноо больсон бөлгөө. Олон түмний хар цагаан хэл амнаас айсан болой. Ойлгоно гэж найдаж байгаа цаа чинь ДҮХҮҮ. /Лийф гишүүн 1 дэх удаагийн засалтаар оруулав. Зараа ахаас айсан ДҮХҮҮ/ 
Өнөөдөр миний цалин буув. Амьдралын хувь төөргөөр учирсан анд нөхөдтэйгээ хамт агуу жаргалыг эдлэж, өрцөн цаана минь нуугдсан өлсгөлөн хэдэн ходооднуудаа баярлуулж, өдөр бүр идээд байж чаддаггүй үнэтэй хоол нэгийг, өөрсөддөө зориулж худалдаж авч уудаггүй лаазтай кола нэгтэй хамт захиалж идэж уув. Айгууууу.... асар жаргалтай байваа гэж....
 
Даанч манай салааны ганц марковка үнэн гуниг хуралдуулж, санаа алдуулж орхисон. Эсрэг тэсрэгийн хууль хүмүүний амьдралд аалзны шүлс хэрсэн мэт нягт үйлчилдэг л энэ бөлгөө.

Нөхөр нь гэж нэг юм хүн хархад ишшшшшшшш энэ нэг амьтныг хөөрхий дөө.... няслаад унагачихмаар амьтан шив дээ гэмээр л юм байсан чинь.... хонины баг зүүсэн чоно байжээ хөөрхий... бид мэдсэнгүй. Салааны дайчин, хамгийн ариухан ангел маань ч тэр...Хэлэх ч үг алга. Суухаасаа өмнө салах бэлтгэлтэй байх гэдэг бидэнд ч бас өрөөлд ч асар хэрэгтэй үг ажээ.
Ард талд минь суудаг хамгаалагч ахын нүд компүүтрийн маань дэлгэцрүү хялам хялам хийгээд хэрэг алгаааа. Дардасны газрын даргын гатнуул болхоор хэцүүмаа.  Ямар монитороо элгэндээ нааж энгэртээ тэвэрч ирээд л нуултай нь биш... эсүүл 2 нүдийг нь хатгаа хаядым билүү....

Хувийнхаа блогийг ажлынхаа компүүтрээр хөтлөх гэж үнэн зовжийнаа. Хэхэхэх  Тэхдээ зовлонг жаргал болгож хувиргадаг шидэт зүйл байдаг ажгуу... Тэр бол  гатнуул ахыг өөр тийш нь ажилд зарж чвуулах бөлгөө. Хэхэхэхэхэ " Та энэ баримтыг тэрэнд өгчих тэхүү... та ингээд өг тэхүү... тэгээд өг тэхүүү....." гээл байхгүй хооронд нь амжиж кийбоордоо нүдэж дуусгах.   За за амжуулаад баахан л гунив, бас маазрав. Ирчлээ өнөөх чинь.... энэ удаагийн экспрэсс бичлэг ч өндөрлөж байгаа болой....ДҮХҮҮ. /Лийф гишүүн 1 дэх удаагийн засалтаар оруулав. Зараа ахаас айсан ДҮХҮҮ/ 

салалт гэхээр л ....

 
Урьд шөнийн орсон шиврээ бороон чимээ сэтгэлд минь хөнгөхөн гуниг нэмчихэж...
Энэ удаад өөрийнхөө төлөө биш амьдралын минь нэгээхэн хэсэг болсон найз нөхдийнхээ төлөө тээх сэтгэл минь намайг  гунглуулсан болой...

Хорвоо дэлхий болоод хүмүүний амьдрал яагаад ийм адармаатай байдаг юм болоо. Адал явдалтай бол бас нэг өөр. Адармаа гэдэг чинь үнэхээр л арцалдаантай тээд бас сэтгэл зүрх эмтлээд байх юм.  Хамгийн сайхан сэтгэлтэй, үргэлж хүний төлөө гэсэн уриатай, эмзэгхэн, турьхан нэгэнд яагаад адгийн муу хань таарна вэ?
1 Найз хүүхэн минь нөхрөөсөө салах шийд гаргаж... хэрвээ тэр залуу сайн хүн байсан бол битий салаарай миний найз гэж нэг удаа ч болов хэлмээр байвч хийсэн үйлдэл, гаргасан зангий нь сонсохоор сал, бушуу сал, бүр үхээд далд ороод өгөөсэй гэж өөрийн эрхгүй дотроо бодход хүрмээр... Энгүй сайхан сэтгэлтэй нэгэнд арай л хэтэрхий хань заяачихаж дээ.
 
Нэгэн анд бас л хөтлөлцөөд явдаг эр хүнээсээ салах болсон гэнэ ... гэхдээ энэ нь наанатай цаанатай... навчтай цэцэгтэй тохиолдол болтой.... үнэндээ юу ч гэж хэлэхээ мэдсэнгүй....
 
Үнэндээ эргэн тойронд гэр бүл салалт арай л хэтэрч байна. Эцэс сүүлд нь бараг чих болоод сэтгэл дөжирч ч байх шиг... Гэхдээ тэр бүх салалтын үр дүнд найз хүүхнүүд минь яг л над шиг шаналал, сэтгэлийн зовлонг амсана гэж бодхоор л өр өвдөөд байх юм...эрчүүд ч бас шаналийшд гэж үү...мэдээж хэрэг шаналах байх л дааа.... би үгүйсгээгүй. Магад би өөрөө салж байгаа болхоор тийм зүйлийг түлхүү олж сонсоод байгаамуу... за мэдкүүм да...
Бороон дусал сэтгэлд минь гуниг нэмэрлэмой.... аа гэхдээ хатсан биш норж буй сэтгэл юм болхоор хэзээ нэг өдөр нахиална чиг дэлбээлнэ чиг дүхүү...

Jun 6, 2008

Журмын блоггер нөхдөд илгээх талархал

Нээрээ эртээр Чамд Навчаа бичлэгийг уншаад нэг л сонин болсышд. Баярлаад ч байгаам шиг, Хөөрөөд ч байгаам шиг... тэгсэн хэрнээ бас далдхан түгшүүртэй. Хэхэхэ Саншайн надад анх хэлсийн. Чамд зориулсан бичлэг хийцэн байлээ гээд... Тэгэнгүүт л түгшээл алга болсон. Зүрх мүрх бол түг түг...
МББ минь мааааааааааш их баярлалаа.
Энэ завшааныг ашиглаад ер нь блогоор минь шагайдаг, уншдаг, дэмждэг, ойлгодог, сэтгэлийн дэм хайрладаг, гуниг гутрал, баяр хөөрийг минь хуваалцдаг,  энэ тэрүүгээр тэнэж, комментс бичүүлдэг, маазрах урам зоригийг цаг тутамд өгдөг Блогеррууддааа ээээээээмэр их баярлаж, талархаж явдагаа илэрхийлье. /ЧухлааСаншайнИцмиДэбдээхэйНууцхан хүсэлАсураМаралааБаярааХайрын захиа, Зараа,  Тулах цэг,   СтоормиАнимэ, Гантулгагээл.... гар өвдөөд өөр олон хүний нэрийг бичиж амжкүй нь/

Блогийн Ертөмцтэй ойртуулж өгсөн Бурхан болооч Лайсдаа бүүр их баярлалаа. Күйээээ их сайн бөөс байж билээ. Бурханы орноос үе үе эргэж ирээд байхыг бодуул их юмтай бөөс байсым шиг байлээ. Будда Есүс 2-той их найз байх л даа.   
Зиа тэгээд Увсан аймгийн Давсан суманд суугаа............. гээл амьсгаа авч байгаа л үргэлжлүүлээл унуул баларваа... хэхэхэх 

ТА НАРТААА ЗОРИУЛААД 

Jun 5, 2008

Аав аа ээж ээ..... Би....

Эрхэмсэг ноёд хатагтай, энгүй сайн анд нөхөд, эгэлгүй уран бичигч, эрдэм төгс блоогчид оо!
Өнөөх ганц ширхэг навч чинь тэнийсэн шүү гэж.... Хэ хэ хэ Халуун жин тавьж, хар нүүрс ууж, хэвлий орчмын хорт утааг гаргасаны үр дүнд хүн босоо тэнийж, хөл гар хөнгөн алхалж байна гэж... жаахан валиар юм биччих шиг боллоо гэж... за яахав үнэн л юм чинь. Хүн бүр л тэгдийм чинь...

Ойрд нүүдэлчин монгол шинжтэй амьдарч байгаа.Ажил тараад л хотын захад зуслан... Өглөө эрт хотын гэр.. тээд ажил... тараад зуслан өө нээрээ зуслангаас өмнө хоол унд, идэш ууш цуглуулаад .... нэг иймэрхүү цаг цагт л өөр газар байхымдаа.

Өчдөрийн зүүд санаад буугаад болдгүй ээ. Гэрээсээ орж юмнуудаа авах гэтэл шаал өөр болчихсон байх юм. Тавилга, эд хогшил, орчин тойрон гээл.... Өөрийн гэсэн эд хөрөнгөө хйгаад ч олсонгүй. Гэтэл өнөөх муу хамтран амьдрагч чинь харин бүр нэг бах нь ханасан байртай.. чи эндээс юу ч олохгүй дээ... одоо би өөрийнхөө санасанаар амьдрана гэчихсэн суужийсан.... тэрнээс цааш юм бүдэг бадаг баллуурдуулчиж... ер нь хүн зүүднийхээ тун өчүүхэн хэсгийг л санадаг гээл олон олон блог дээр бичээл байдаг юм билээ. Тэхээр өөр зүйл санахгүй байгаадаа нэг их гайхахгүй байгаа л даа.
Зааа тэгээл нэг зүүд зүүдлээл биз... тэрийг ер нь санаад ч яалтай... санахгүй байлаа ч хохиролтой биш.

Өчдөр орой унтахын алдад бүр инээд хүрээд. Газар хөдлөх гэж байна гээд л үймээд байсан хүмүүсийг бодоод байсан чинь бүүр элэг көшмөөр. Гол нь тэр үймээд байсан хүмүүсийн дийлэнх нь дандаа байд, нэгатив энэргийтэй хүмүүс байсан. Нэгдүгээрт тэд муу хүнүүс болхоор үхкүйшд. Хоёрт гэвүүл үхэхээ хүрүүл газар хөдлөөгүй байсан ч үхнэ. Онцгой байдлын газар хуралдаж байгаа сурагтай, ажил тарах болоогүй байхад л гэр бүлээ аваад хотоос гарах минь, газар хөдлөхөд л хотын байрандаа байхгүйм шүү гэж ирээд л үймэлдээд байсан гэжуагаа. Хөөрхийс байд, нэгатив ч гэсэн хүн л юм болхоор утсан чинээ улаан амь, ар гэрийнхнийгээ хамгаалий л гэж бодсон байх л дөө. Би лав нэг харсан чинь 23 цаг болжийсон. Газар хөдлөцийн болуу гэж гайхаад.... эсүүл миний мэдрэг чанар угаасаа муудчихсан болхоор аанзаараагүй өнгөрсөн байх л дөө.

Зиаг зиаг ганц ширхэг навчаар өчдөрийн байдлаар нэг иймэрхүү. Захирал жаахан ядарсан гэнэ. Ах нь өдөр 2 гээд очий шүү гэсэн болхоор санаа амар сэтгэл тавируун, хөл гар амралтын байдалтайгаар кийбоордоо нүдээл сууж байна. Өглөө арай гэж хотын байрандаа ирээл усан ордог баатар болсон чинь халуун ус тас... хичнээн уур хүрч үглэмээр байсан ч ганцаараа байсан болхоор хэндээ ч гэж уурлахав, үглэхэв. Кострууландаа ус халаах л арга зам байгаам чинь. Үүнээс дараах үйл явдал тун ойлгомжтой, тов тодорхой. нэг л их цэвэрхэн хүүхэн ажил дээрээ ирчихсан байгаам чинь тээ? Утас дугаруул эелдэг гэгч нь хариулаад л, хүн юм асуугуул мэддэг юм шиг туслаал.. би ч их хөнгөн шингэн байна дөө. Өө нээрээ Британийн миссд орж байгаа нэг хөөрхөн над шиг бондгор хүүхнийг хараад хичнээн хайр хүрвээ. Давхар бас өөрийгөө улам л хайрламаар санагдсан. Энэ чинь над шиг бондгор гээл ..... Хэ хэ хэ Өөр хэн намайг бондгороор минь магтах вэ дээ.

Зиак кофегоо ууж нээтээр дэмий тэнэдэг хэрэг.... 

Jun 4, 2008

Усны цистээрн.... худлаа худлаа хошин шогийн тоглолт

Нээх том ёонкостой усны цистээрн байдаг даа. За тэр ёонкос нь хоосон байлаа. Дотор нь чулуу эсүүл хүнд юм шидэхэд аймар нүргээд л, цуурайтаал дугардаг даа. Миний дотор яг л тийм хоосон шинжтэй байна. хэн нэгний хэлсэн үг чихэрэ минь орж, тархинд минь хүрч ойлгогдохдоо яг л тэгэж нүргэлээд байхын. Хог гэж... ямар нэг юм сонсмоор байхын. Сонсох гэхээр нүргэлээд байхын. Яг л 2 цангийн хооронд толгойгоо хавчуулчихсан юм шиг... хэхэх нээрээ тэгэж хавчуулуул яах бол.. шууд дүлийрнэ дээ. 2 нүд бол 22 юм шиг болоод хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг эргэлдээл.... толгой бөнжигнөөл... асар хошин шог харагдана даа.
Хүний бие хямрах нь нэг бол үнэхээр ямар нэг эд эрхтэн нь өвдөөд хямарч байгаа эсүүл сэтгэл санаа нь хямрахаар эд эрхтэнээрээ дамжуулан илэрхийлж байгаа аль эсүүл ажлаасаа чөлөө авахын тулд худлаа хэлж, хямруулж байгаа гэх мэт олон янз бөлгөө.
Манай ахын нэг найз байдын. Угаасаа бөгтөр. Залуу хүн байж бөгтийж, тахийж махийж ирээд л алхдаг. Яг л өвгөн хүн шиг. Гэтэл би ойрд тийм болчихлоо. Гэдэс дотор, ходоод модоод, нойр мойр булчирхай мулчирхай ч юм уу бүү мэд... Нэг баки гар хэвлийн хөндийд орчоод дотроос минь татаад байх шиг хүчтэй өвдөлт мэдрэгдээд байна. Гэдсээ татаж гуалиг харагдах биш бүр төмбийлгөж улам таальгүй харагдмаар санагдаад байхын. Балай юм. Сайхан сайхан хүүхнүүд шиг гуйлиг биш ч гэлээ, тэгтлээ саак бэлхүүстэй биш ч гэлээ бондгор гэдсээ жаахан ч болов тадаад л өөртөө саак харагддайг байсан чинь одоо юу вэ. Тахийсан, тээд дээр нь төмбөгөр гэдэстэй. хахаха Хог гэж. Хошин шиг харагджийгаа байхгүй юу. Юутай ч над шиг аймар амьтаныг тоож эмчилдэг хайртай хуурай ахруугаа л эрин үеийн мэдээллийн технологий ашиглаад л өвдөж байгаагаа дамжууллаа л даа. Но-шпа, мэзимпорт уугаад үз. Тэгээд бас элдэв юм бодож сэтгэлээ битий хямраагаад бай гэж хариу загнажийна. Би ер юу ч бодохгүй байгаа гэж аман дээрээ хэлж байсан ч тэр олон стрэсстэй бодлууд чинь толгойд чинь эргэлдээд л байгаа ш дээ л гэнэ. Би ч мөчөөгөө өгөхгүй хүн чулуу шиг хүнд сэтгэл гэж байх биш, би юм бодох завгүй байгаа гээл хэсэг үзэлцэж үзэлцэж дийлхээ байнгуут зөнгөөр нь за гээл орхилоо. Намайг дийлдэг гэхээр овоо гар байгааз. Хэхэхэх
Нээрээ мартсанаас манайх зуслан гараад. Том багагүй жаргах гэж байнаа. Яагаад ирээдүй цаг вэ гэж үү? Яагаад гэхээр байш дээ тээ. Яагаад гэхээр зуслангийн хаусандаа засвар хийгээд дуусах дөхөж байгаа. Тэхээр мөд удкүй дуусаад, хүн амьтан, хүүхэд нохойгүй баярлана гэсэн үг. Том өнхрүүш бол ааль хэдийнэ зуслангийн баагий. Өлсөхөөрөө эсүүл даарахаараа эсхүүл унтах болхоороо л орж ирнэ.  Бусад цагт бол нөү шүү дээ. "Өө ээж та ирциймүү. Би тоглоомоо авах гээл... Өө та надаа сандаал авчирсиймуу. Өмсчихиймуу. Таарчийшд. за гарлаа, гүйлээ...Дүүгийн таргийг идчих үү. Бантангаас нь надаа л даа. Засвар дуусахаар эмээтэй хичээлээ хийхжаагаашд. Хүрд цээжлүүлнэ гэсэн. Цүнхэнд чинь юу байгаан. Энэ хэнийнхийн? Таных юм уу дүүгийнх юм уу минийх юм уу? Өвөөгийн цалин буугаад, надтай хамт дэлгүүр яваад би ёстой шатааж өгсийшд." иймэрхүү ярианууд бол том өнхрүүшхэнийх" Хэхэхэ
Харин жижиг өнхрүүш бол ээж өглөө ажилдаа гараал явангуут эмээг дэглээстэй. Орой ирэнгүүд хушуугаа унжуулаад л эмээг ховлоостой. Хэлд орох арай л болоогүй байлтай. Яадын яадын гээл хэрэлдээстэй. Юм хэлэнгүүт өөдөөс ₮аадын аадын" гэж ирээл аялгуулан уянгалуулна. Загнангуут хоёр гаараараа чихээ дараад л, утас харангууд шүүрч авч чихэндээ бариад л...  Өглөө миний сэрүүлэгтэй цаг, өдөр миний  бодлын жижүүр, орой миний  инээд хөөр, шөнө бол цээжний хамтрагч. Хөгшин хар нохойгоо унахын гэнээ. Өнөөх нь зугтаачнаа яджийхад. Энэ л намайг зовоодын гээд андахгүй. Чимээнээр нь л шогшоод алга болно.
Халх голд хамт тулалдаж явсан, одоо ч амьдралын маань салшгүй хэсэг байсаар байгаа, цаашдаа ч хэвээрээн байх найзын маань хүүгийн буянаар жижиг өнхрүүш ч саак саак зүйл хэрэглэсэн шүү. Өчдөр хайчэйрийг нь авсан. Тэрэндээ дуртай байгааг. Хоол идэх эд нь их зугаатай байх шиг байгаан. Цонхоор хараад л, дураараа хөл гар нь савчаад л... налж хэвтээд л.. их энжой байнаа жижиг өнхрүүш нээрээ. Бүүр нэг эгдүү хүргэсэн амьтан болоод байгаан.
Зиак ажлын эгчийг гуйж эмэнд явуулсан. Иржийна. Эм надыг танихгүй байна. Арга ч үгүй биз. Би ямар тэдэнтэй танил болтлоо ууж байсан биш. Эм надыг хараад юу гэж бодож байгаа бол. ӨӨ хэдэн төгрөгөө үрэн байж аваад байсан чинь энэ нэг юм чинь эмэнд дургүй гар байна. Бушуухан ходоонд нь ороод эдгээчихье гэж байгаа болуу эсүүл энэ хошин шог гарын ахиад хэсэг ингэж явуулъя гэж байгаа болуу....
Ёоо ингээл тэнэг тэнэг стрээстэй бодлууд эргэлджийгааншд. Хн... ажлаа хийх минь гэтэл ажил байдгүй... амьдрал нээрээ л хошин мошин шог мог....

Jun 2, 2008

баярын тэмдэглэл

Баярын өдрүүд асар завгүй... гэхдээ л...

би хэн нэгнийг өөртөө зориулж биш өнхрүүшхэнүүддээ зориулж зөндөө хүлээсэн. Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж хүлээсэн.
Өөрийн хийсэн гэм буруугаасаа болоод хүүхдүүдийнхээ нүдрүү ч эгцэлж харж чадсангүй.

Магад тэр хүн хүүхдүүдтэйгээ тоглож наадаж, үнсэж эрхлүүлж, баярлуулж, үргэлж хамт байж болох л байсан. Гол буруутан нь би.

Магад алаг хөөрхөн үрс минь түүнтэй зүгээр л хамт байж хайр энэрэлийг нь мэдэрч болох л байсан. Гол буруутан нь би... Юуг ч мэдэхгүй, гэнэ цайлган үрсээ хараад ямар их өрөвдсөн бэ... тэнэг толгой юм даа би../үүнээс өөр олон зүйлийг илэрхийлмээр байвч... зүрх хүрэхгүй нь/

Өнөөдөр асар их уйтгар гуниг... зүгээр л бие организм маань уйтгарлахыг шаардаад байна.  хөнжлөөсөө ч цухуйлгүйгээр унтаад л баймаар...